Бренд
SUNNICORN: 'Цэвэр найрлага, Гэрэлтсэн арьс, Эерэг арчилгаа'
SUNNICORN нь арьс арчилгааг ѳдѳр тутмын энгийн дадал тѳдийгүй, ѳѳртѳѳ анхаарал тавих таатай мѳч болгон бүтээхийг зорьдог БНСУ-ын арьс арчилгааны бренд юм. "Clean & Fun" үзэл баримтлалд тулгуурлан арьсанд ээлтэй найрлага, хэрэглэхэд таатай бүтэц, ѳнгѳлѳг мэдрэмжийг нэг дор хослуулсан бүтээгдэхүүнүүд хѳгжүүлдэг.
Байгалийн гаралтай орц найрлагыг орчин үеийн арьс арчилгааны технологитой хослуулан, арьсны эрүүл байдлыг дэмжихийн зэрэгцээ ѳдѳр бүр хэрэглэхэд хялбар, тав тухтай арчилгааг санал болгодог. SUNNICORN-ы хувьд арьсны гэрэлтсэн, эрүүл тѳрх нь зѳвхѳн гоо сайхны үр дүн бус, тогтвортой арчилгааны илэрхийлэл юм.
Цэвэр бѳгѳѳд арьсанд ээлтэй найрлага: SUNNICORN нь арьсанд шаардлагагүй ачаалал ѳгѳхгүй, ѳдѳр тутмын хэрэглээнд тохирсон найрлагыг эрхэмлэдэг. Арьсны тав тух, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эрүүл арчилгааг бүтээгдэхүүн бүрийн үндэс болгодог.
Байгалийн гэрэлтсэн тѳрх: Арьсны ѳнгийг түр хугацаанд ѳѳрчлѳхѳѳс илүүтэйгээр чийглэг, жигд, эрүүл гэрэлтсэн тѳрхийг бий болгоход анхаардаг. Арьсны байгалийн тэнцвэрийг хадгалснаар дотроосоо эрүүл харагдах арьс бий болно гэж үздэг.
Энгийн бѳгѳѳд таатай арчилгаа: Арьс арчилгаа тѳвѳгтэй байх албагүй гэсэн үзэл баримтлалтай ба, хэрэглэхэд ойлгомжтой, ѳдѳр тутмын амьдралд хялбар уусах бүтээгдэхүүнээр дамжуулан арьс арчилгааг илүү хүртээмжтэй болгодог.
Байгал болон ёс зүйн хариуцлагатай хандлага: SUNNICORN нь тогтвортой хѳгжлийн үнэ цэнийг дэмжиж, байгал орчин болон амьтанд ээлтэй бүтээгдэхүүн хѳгжүүлэхийг зорьдог. Брендийн философи нь зѳвхѳн арьсны эрүүл мэнд бус, хариуцлагатай хэрэглээг дэмжихэд чиглэдэг.
Ѳнгѳлѳг, сонирхолтой хэрэглээ: Бүтээдэгдэхүүний үр дүнгээс гадна, хэрэглэгчийн мэдрэмжийг чухалчилдаг. Орчин үеийн дизайн, хэрэглэхэд таатай бүтэц, энгийн хэрэглээ нь арьс арчилгааг ѳдѳр бүр хүсэн хүлээдэг дадал болгоход чиглэдэг.


