Бренд

Brand logo

SOONDING: 'Арьсыг энхрийлэх зѳѳлѳн арчилгаа'

SOONDING нь арьсанд аль болох зѳѳлѳн, энгийн бѳгѳѳд тайван арчилгааг санал болгох зорилготой БНСУ-ын арьс арчилгааны бренд юм. "Pure & Mindful" үзэл баримтлалд тулгуурлан арьсны байгалийн хамгаалалтын давхаргыг дэмжиж, ѳдѳр тутмын арчилгааг илүү тав тухтай, аюулгүй мэдрэмжтэй болгоход чиглэдэг.

Арьсны эрүүл байдал нь хүчтэй идэвхт найрлагаас илүү тогтвортой, зѳв арчилгаанаас эхэлдэг гэж үздэг SOONDING нь хэрэгцээтэй найрлага, зѳѳлѳн бүтэц, арьсанд ээлтэй шийдлүүдийг эрхэмлэдэг. Бүтээгдэхүүн бүр нь арьсны тав тухыг хадгалж, эмзэгшил, хуурайшилт болон гадна орчны нѳлѳѳллѳѳс үүдэлтэй стрессийг бууруулахад чиглэн хѳгжүүлэгддэг.

  • Арьсанд ээлтэй минималист найрлага: SOONDING нь арьсыг цочроох эрсдэлийг бууруулахын тулд шаардлагагүй нэмэлт орцоос татгалзаж, ѳдѳр тутмын хэрэглээнд тохирсон энгийн бѳгѳѳд үр дүнтэй найрлагыг сонгон ашигладаг. Арьсанд хэрэгтэй зүйлсийг оновчтой хослуулах нь брендийн үндсэн зарчим юм.

  • Тайвшруулж, хамгаалах арчилгаа: Арьсны хамгаалалтын давхаргыг дэмжих нь эрүүл арьсны үндэс гэж үздэг. Иймээс SOONDING нь арьсны улайлт, хуурайшиилт болон эмзэг байдлыг багасгаж, тав тухтай мэдрэмжийг хадгалахад чиглэсэн арчилгааг санал болгодог.

  • Мэдрэмтгий арьсны хэрэгцээг ойлгосон шийдэл: Арьс ѳдѳр бүр нар салхи, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлд ѳртдѳг. SOONDING нь ийм нѳхцѳлд ч арьсны тэнцвэрийг хадгалж, ѳдѳр тутам тогтмол хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн хѳгжүүлэхийг зорьдог.

SOONDING бол арьсанд ѳгѳх хамгийн зѳѳлѳн халамж юм. "Бага байх тусмаа сайн" гэх зарчмаар арьсыг ямар нэгэн дарамтгүйгээр эрүүлжүүлж, байгалийн зѳѳлѳн, булбарай тѳрхийг нь хадгалахад тусална.


Холбоо барих

Flammedistribution@gmail.com

Cошиал холбоос

Холбоо барих

Flammedistribution@gmail.com

Cошиал холбоос

Холбоо барих

Flammedistribution@gmail.com

Cошиал холбоос

Холбоо барих

Flammedistribution@gmail.com

Cошиал холбоос