Бренд
NEEDLY: Арьсны үндсэн хэрэгцээнд тѳвлѳрсѳн минималист арьс арчилгаа
Needly нь арьсанд зайлшгүй найрлагатай орц, энгийн атлаа үр дүнтэй найрлагад тѳвлѳрсѳн БНСУ-ын арьс арчилгааны бренд юм. "Less is More" философид тулгуурлан, илүүдэл найрлагаас татгалзаж, арьсны байгалийн тэнцвэрийг хадгалахыг зорьдог.
Арьсны хамгаалалтын давхаргыг дэмжих, чийгийг хадгалах, нүхжилт болон арьсны бүтцийг сайжруулах зэрэг ѳдѳр тутмын арчилгааны үндсэн хэрэгцээг шиинжлэх ухаанд суурилсан найрлагаар шийддэг. Бүтээгдэхүүн бүр нь арьс цочрох эрсдэлийг багасгаж, эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохирохоор боловсруулагдсан.
Needly нь олон шаттай, тѳвѳгтэй арчилгаанаас илүүтэйгээр, энгийн, үр дүнтэй, ѳдѳр бүр хэрэглэхэд тохиромжтой шийдлийг санал болгодог.
Минималист хандлага (Less is More): Needly нь арьсанд чухал хэрэгтэй орц найрлагад тѳвлѳрч, шаардлагагүй нэмэлтүүдээс татгалздаг. Энгийн, ойлгомжтой найрлагаар арьсыг хэт ачааллуулахгүйгээр үр дүнтэй арчлахыг зорьдог.
Ѳдѳр тутмын тогтвортой арчилгаа: Түр зуурын үр дүнгээс илүүтэйгээр ѳдѳр бүр хэрэглэхэд тохиромжтой, арьсны эрүүл байдлыг урт хугацаанд дэмжих шийдлийг санал болгодог.
Арьсны байгалийн тэнцвэр: Арьсны хамгаалалтын давхарга, чийгийн түвшин болон pH-ийн тэнцвэрийг хадгалах нь NEEDLY-ийн бүтээгдэхүүн хѳгжүүлэлтийн гол зарчим юм. Эрүүл арьс нь хүчтэй суурь хамгаалалтаас үүсдэг гэж үздэг.
Найдвартай, шинжлэх ухаанд суурилсан найрлага: Орчин үеийн судалгаа, баталгаатай идэвхит найрлагыг ашиглан бүтээгдэхүүн бүрийг арьсанд зѳѳлѳн мѳртлѳѳ үр дүнтэй байхаар хѳгжүүлдэг.


