Бренд
Based On: 'Back to the Basics' буюу арьсныхаа суурь эрүүл мэндэд итгэ!
Based on бол БНСУ-ын гоо сайхны салбарын дэвшилтэт технологи болон арьс арчилгааны хамгийн чухал үндсэн орцуудыг нэгтгэсэн "Minimalist & High-Performance" бренд юм. Хиймэл нэмэлт найрлагуудаас татгалзаж, зѳвхѳн шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй, аюулгүй орц найрлагад тулгуурлан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг.
Based on - Арьс арчилгааны тѳвѳгтэй олон алхмыг хялбарчилж, хамгийн чухал орцуудад анхааран, Солонгосын гоо сайхны лабораториудад гарган авсан шилдэг томъёонуудыг ашиглан, арьсны тѳрѳлхийн гоо үзэсгэлэнг тодотгохыг зорьдог.
"Based on" буюу "үндэслэгдсэн" гэх нэр нь бүтээгдэхүүн бүр шинжлэх ухааны судалгаа, арьсны эсийн бүтэц болон байгалийн цэвэр орц дээр үндэслэгдэн бүтээгддэг болохыг илэрхийлдэг.
Арьсыг гаднаас нь түр зуур гоё харагдуулах биш, арьсны суурь (base) эрүүл мэндийг сэргээж, ѳѳрѳѳ нѳхѳн тѳлжих чадварыг нь дэмжихэд чиглэнэ.
Хиймэл үнэр, будагч бодис болон парабенгүй учир эмзэг, мэдрэмтгий, харшламтгай арьсанд ч аюулгүй.
Олон шат дараалалгүй ч, хамгийн ѳндѳр үр дүн үзүүлэх "Clean Beauty" арьс арчилгааны бүтээгдэхүүн санал болгож буй бренд.


